/RT/. Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 520 сая давж, 6.27 сая хүн нас бараад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.
Тавдугаар сарын 18-ны байдлаар цар тахал дэгдсэнээс хойш 520 372 492 хүн халдвар авч, 6 270 232 хүн нас барсан байна. Халдварын авсан хүний тоо нэг өдөрт 606 079-өөр, нас барсан тохиолдлын тоо 1 542-оор нэмэгджээ.
ДЭМБ-ын статистик мэдээнд улс орнуудын өгсөн халдвар авсан болон нас барсан хүмүүсийн талаарх зөвхөн албан ёсоор батлагдсан мэдээллийг харгалзан үздэг. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо дөрөвдүгээр сарын 14-нд 500 сая, хоёрдугаар сарын 10-нд 400 сая, нэгдүгээр сарын 8-нд 300 сая, өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд 200 саяыг давжээ.
Халдварын хамгийн олон буюу 81 824 843 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бол тус улсын араас Энэтхэг (43 127 199), Бразил (30 701 900), Франц (28 372 414) болон Герман улс (25 890 456) орж байна. Нас баралтын тохиолдлын тоогоор мөн л АНУ (992 667) нэгдүгээрт жагсжээ. Энэ үзүүлэлтээр хоёрдугаарт Бразил (664 987), гуравдугаарт Энэтхэг (524 293) бичигдэж байгаа бол дөрөв, тавдугаарт ОХУ (377,975), Мексик (324,617) орж байна.