Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо.
Энэ үеэр прокурорын байгууллагаас тус банктай холбоотой найман албан тушаалтныг цагдан хорьж, шалгаж байгаа тухай мэдээлэл өгөв.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “Одоогоор мөрдөх байгууллагаас прокурорын байгууллагад цагдан хорих санал оруулж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн Банкны албан тушаалтнууд болон зээл авсан аж ахуйн нэгжийн ажилтнуудаас цагдан хорих үндэслэл гарч ирэхийг үгүйсгэхгүй” гэлээ.