Хятад улс иргэдээ гадаадад аялахыг хориглов

оруулсан Алсын Хараа

COVID-19-ийн тархалт  нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын Засгийн газраас иргэдээ олон улсад аялахыг хоригложээ. Тодруулбал, цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд "зайлшгүй шалтгаантай" биш бол иргэдээ гадаадад аялахыг нь хориглохоор болсон талаар “CNN” мэдээлэв. Зайлшгүй шалтгаан гэдэгт ажиллах, сурах, бизнесийн зорилгоор аялах, судалгаа хийх, эмчилгээ хийлгэх зэргийг багтаажээ.

Хятадын үндэсний цагаачлалын удирдах газраас гадаад руу явах хүмүүсийг хязгаарлаж, пасспорт зэрэг бичиг баримтын хяналтыг чангатгаж буйгаа мэдэгдсэн байна. Энэ шийдвэр нь гадаадын орон руу явах болон ирэхэд халдвар тараах эрсдэлийг бууруулах зорилготой юм. Үүнээс өмнө Хятад улс 2000 оны эхээр иргэдээ гадаад аялахад нь хатуу хориг тавьж байв.  Энэ шийдвэр нь өрхийн орлого огцом өсөхөд нөлөөлсөн билээ.

Цар тахлаас өмнөх үе буюу 2019 онд 670 сая Хятадын иргэн  гадаад руу аялжээ. Харин 2021 онд 73 сая болж буурсан байна.

Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Сэтгэгдэл бичих