Он гарснаас хойш 602.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

оруулсан Алсын Хараа

Манай улс он гарснаас хойш 602.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Үүнд А-80 автобензин 13.9 мян.тн, АИ-92 автобензин 210.5 мян.тн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тн, ДТ 300.1 мян.тн, онгоцны түлш 19.2 мян.тн, бусад 48.0 мян.тн байв.

Улсын хэмжээнд энэ сарын 12-ны байдлаар 144,844 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,979 тн, АИ-92 автобензин 47,418 тн, АИ-95 автобензин 5,641 тн, ДТ 77,065 тн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 42, А-80 автобензиний 66, ДТ-ний 28 хоногийн нөөцтэй байна.

Нийслэлд 70,561 тн шатахууны үлдэгдэлтэйгээс А-80 автобензин 2,780 тн, АИ-92 автобензин 25,990 тн, АИ-95 автобензин 3,749 тн, ДТ 34,495 тн байна. Энэ нь АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, ДТ-ний 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй болохыг УУХҮЯ мэдээлэв.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 12,448 тн, хангайн бүсэд 7,911 тн, төвийн бүсэд 37,022 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,402 тн байна.

Сэтгэгдэл бичих