Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын Эрээн боомтын гаалиар чингэлэг тээвэр гаргаагүй гэсэн яриа бүхий мэдээлэл нь бодит байдал дээр ташаа болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн ГХЯ-наас Эрээн боомтын чингэлэг тээвэр хэвийн үргэлжилж буйг мэдээлж байна. БНХАУ-ын талаас чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг тэг цэгт байршуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж, одоогийн байдлаар боомтын талбайд 100 чингэлэг гаалийн бүрдүүлэлт хийжээ. Тодруулбал, 40 тонны 52, 20 тонны 48 чингэлэгт тээврийн бүрдүүлэлтийг хийжээ.
Чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай, тодорхой зохицуулалт хийж байгаа учраас тээвэрлэлт хугацаа алдах асуудал гарч байгаа. Үүнийг тэг зогсолт гэж ойлгож болохгүйг албаныхан хэллээ.
Замын-Үүд боомтоор өнгөрсөн 7 хоногт чингэлэгт тээврийн 437 автомашин орж иржээ.
1 сэтгэгдэл
Bitii hudlaa medeelel taraagaad bai... sariin umnu achigdsan achaa teewer odoo ch ireegui ahiad hezee ireh ni todorhoigui huleeej baina ...