Өвөрхангай аймгийн 15 байгууллагын 67 үйлчилгээг "E-Mongolia" системд нэвтрүүллээ.

оруулсан Алсын Хараа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан ажлын хэсэг 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, нутгийн захиргааны 15 байгууллагын 67 үйлчилгээг "E-Mongolia" системд нэвтрүүллээ.

Мөн Аюуш баатрын талбайд "Цахим Өвөрхангай" “нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, "E-Mongolia" системийг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөөг иргэдэд хүргэлээ. Энэ үеэр төрийн 17 байгууллагаас цахим системд шилжсэн үйлчилгээгээ иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах нөхцөл, боломжийг бүрдүүлэв.

Тэрчлэн төрийн байгууллагын албан хаагчид, цахим сүлжээ хариуцсан операторууд, Арвайхээр сумын 800 гаруй иргэнд "E Mongolia" нэгдсэн сүлжээг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөөг өгч, мэдээллийн технологийн ур чадварыг олгосон байна.

Сэтгэгдэл бичих