/RIA Novosti/. "Event Horizon Telescope (EHT) Collaboration" судалгааны багийн эрдэмтэд манай Сүүн зам галактикийн төвд орших хэт хүнд масстай хар нүхний анхны зургийг нийтэлжээ.
"Энэ зураг бол манай галактикийн яг төвд орших аварга том биетийг харах удаан хүлээсэн боломж юм" гэж шинжээчид бичсэн байна.
Одод тойрон эргэдэг, Сүүн замын төв дэх объект нь хар нүх гэдгийг харж мэдрэх анхны шууд нотолгоо нь энэ зураг болжээ.
Хар нүх нь таг харанхуй тул харагдахгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Гэсэн хэдий ч түүний эргэн тойронд гэрэлтдэг хий байдаг бөгөөд EHT Нарнаас дөрвөн сая дахин хүнд хар нүхний таталцлын нөлөөгөөр муруйж буй гэрлийг бүртгэжээ.
Энэхүү хар нүх нь Дэлхийгээс 27 000 гэрлийн жилийн зайд оршдог байна. Зургийг нь авахын тулд эрдэмтэд найман радио телескопыг нэг виртуал дуран болгон ажиллуулжээ.