Манай улс 4 дүгээр сарын 29-нөөс энэ сарын 5-ны өдрүүдэд авто замаар 2,891, төмөр замаар 499 чингэлэг, оны эхнийхээс 4,039.7 мян.тн нүүрс экспортод гаргажээ.
Мөн хугацаанд авто замаар 299, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнийхээс 492.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.1 хувиар нэмэгдсэн байна. Харин он гарснаас хойш манай улс 3,371.9 тн катодын зэс экспортолсон гэж УУХҮЯ мэдээлэв.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 20, төмөр замаар 927 чингэлэг буюу оны эхнийхээс 1,056.2 мян.тн-ыг экспортолжээ. Төв банк оны эхнийхээс 5 дугаар сарын 5-ны байдлаар 4,060.8 кг алт худалдан авсан аж.