1-3 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд АМАРНА

оруулсан Алсын Хараа

2021-2022 оны хичээлийн жил цар тахлын улмаас гурван улиралтай байгаа. Сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт ижил хугацаанд эхэлнэ.

  • 1-3 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд
  • 4-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 13-наас амрах хуваарьтай байна.

Сурагчдын өвлийн амралт сунгагдаж байсан тул зуны амралт долоо хоногоор хойшилж эхэлж буйг Нийслэлийн Боловсролын Газрын эх сурвалж тодотголоо.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 сурагч суралцаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих