Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эмнэлгүүд

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 1-5-ны өдрийн байдлаар, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16 302 иргэн хамрагджээ.

Насны ангиллаар авч үзвэл 17 хүртэлх насны хүүхэд 12 809, 18-30 насны 1073, 31-45 насны 683, 46-60 насны 755, 61-ээс дээш насны 982 иргэн байна. Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3731 иргэн байгаагаас 3218 хүүхэд байна. Тав хүртэлх насны 1826, 6-17 насны 1392 хүүхэд  үзлэг шинжилгээнд хамрагджээ. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж буй юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эмнэлэг болон харьяалах хорооны мэдээллийг дүүрэг бүрээр хүргэж байна.

Сэтгэгдэл бичих