Ц.БИЛЭГТСАЙХАН: ОМИКРОНЫ BA.2 ДЭД ХУВИЛБАР ХАЛДВАРЫН 80 ХУВЬД НЬ ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдал”-ын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Коронавирусийн Омикрон хувилбарын давлагаа олон улсад буурч байна.

Гэхдээ долоо хоногт хамгийн өндөр тохиолдол илэрч байгаа арван улсад БНСУ болон Япон, БНХАУ багтаж байна.

БНСУ-д өдөрт шинээр илрэх халдварын тохиолдол 50 мянгаас илүү байгаа бол ОХУ-д өдөрт 5,000 тохиолдол бүртгэгдэж байна.

Манай өмнөд болон хойд хөрш, хамгийн өргөн харилцаатай байдаг дээрх улсуудад халдвар илэрсээр байгаа тул иргэд гадаад руу аялж жуулчлахдаа эрдэлээ тооцох шаардлагатайг сануулж байна.

Мөн манай улс хэдийгээр халдварыг хяналтдаа авсан ч өдөрт 100-аас доош тохиолдол илэрч байгаа тул сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй.

Олон улсад Омикрон хувилбарт коронавирусийн BA.1, BA.2, BA.3, BA.4, BA.5 гэсэн дэд хувилбарууд бүртгэгдсэн бөгөөд 90-ээс дээш хувьд нь BA2 хувилбар давамгайлсан байгаа.

Харин манай улсад оны эхээр буюу 1-3 дугаар сард Омикроны BA1 шинж давамгайлж халдвар үүсгэж байсан бол дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр BA2 шинж лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 80 хувьд тодорхойлогдож байна.дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр BA2 шинж лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 80 хувьд тодорхойлогдож байна.

BA2 нь BA1-ээсээ эмнэл зүйн хувьд хүнд биш бөгөөд ходоод гэдэс хямрах хэв шинжүүд илэрдэг.

Мөн иргэдэд эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг сануулж,  дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдах шаардлагатайг хэлье.

Эрүүл мэндийн сайд нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэхээр нэг сарын хугацаатай аян, уралдааныг зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд нь хөдөлгөөнт хэлбэрээр дархлаажуулалтыг зохион байгуулах, гол мэдээллүүдийг эрсдэл бүхий хүмүүст хүргэх болон орон нутгийн удирдлагуудтай уялдаж вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллана" гэв.

Сэтгэгдэл бичих