/NHK/. Оросын цэргийн ажиллагаа хоёрдугаар сарын 24-нд эхэлснээс хойш Украинаас 5.59 сая гаруй хүн дүрвээд байгаа талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээллээр, Украинаас Польш руу 3.07 сая гаруй хүн, Румын руу 836 мянга гаруй хүн, Унгар руу 534 мянга гаруй хүн, Молдова руу 448 мянга гаруй хүн дүрвэсэн бол 681 мянга гаруй хүн Оросыг зорьсон байна.
Мөн Украинд мягмар гаргийн байдлаар 3193 энгийн иргэн амиа алдсаны дунд 227 хүүхэд байсан талаар тус байгууллагын тайланд дурджээ. Тэдгээр иргэний 1663 нь зүүн нутгийн Донецк, Луганск мужид, 1530 нь Киев, Харьков, Чернигов, Херсон мужид амиа алдсан байна. Үүнээс гадна 3353 иргэн шархаджээ.
Хүний эрхийн дээд комиссарын газар зарим газраас ирж буй мэдээлэл хоцорч байгаагаас гадна хараахан батлагдаагүй мэдээллүүд байгаа тул бодит тоон үзүүлэлтүүд илүү өндөр байж болзошгүйг онцлоод, Мариупольд “олон тооны энгийн иргэн амиа алдсан” гэх мэдээлэл байгааг дурджээ.