Дархан-Улаанбаатар чиглэлд явж байгаа нэмэлт галт тэрэг тавдугаар сарын 7-ноос Баянбууралд зогсдог болно

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар болон Дархан чиглэлд галт тэргээр зорчигчийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 21-нээс өдөр бүр нэмэлт галт тэрэг аялж эхэлсэн. Тэгвэл Улаанбаатар - Дархан - Улаанбаатар чиглэлийн  303/304 дугаартай уг зорчигчийн галт тэрэг тавдугаар сарын 7-ноос эхлэн Баянбуурал буюу 300 дугаар километрт зогсдог болж байгаа талаар Улаанбаатар төмөр зам ХНН мэдээлжээ.

Ингэснээр Улаанбаатараас 08:50 цагт Дархан чиглэлд аялах галт тэргээр иргэд Баянбуурал хүртэл мөн зорчих боломжтой болж байна.

Галт тэрэгний зуны цагийн хуваарь:

зураг

Сэтгэгдэл бичих