Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 08-18-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатар цом-2022” тэмцээн болно.
Ташрамд дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны гишүүн 24 клубэд сургалт, уулзалт /2022.04.29/ амжилттай зохион байгуулсан юм.
Тус уулзалт, сургалтаар МХБХ-ны “8 жил 8 зорилт” урт хугацааны стратеги хөтөлбөр болон клуб лицензийн мэдээллийг холбооны гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа танилцуулсан.
МХБХ нь Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул /Ph.D/ ирж мөрийтэй тоглоом, авлига, хээл хахуультай холбоотой гэмт хэрэг эрүүгийн хууль тогтоомжид хэрхэн шинэчлэгдэж зохицуулагдсан талаар танилцууллаа. Тус танилцуулгын бичлэгийг тун удахгүй МХБХ-ны пэйж хуудаст байршуулах юм байна.
Мөн энэ уулзалт, сургалтаар МХБХ-ны “8 жил 8 зорилт” урт хугацааны стратеги хөтөлбөр болон клуб лицензийн мэдээллийг холбооны гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа танилцуулсан.
Түүнчлэн МХБХ-ны Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Нийтийн хөлбөмбөг” төсөлд МХБХ-ны гишүүн клубүүд хэрхэн оролцох болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, сурталчлах ямар боломжууд байгаа талаар мэдээлсэн юм.