Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 76 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 48 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн их буюу 25 тохиолдол Өмнөговь аймагт илэрчээ.
Коронавируст халдвартай 239 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 13 хүний биеийн байдал нэн хүнд оноштой байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 488 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсад ковидоос шалтгаалсан халдвараар 2110 хүн эндээд байна.