Нийслэлийнхний 6.8 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 11, II тунд 16, III тунд 70, IV тунд 103 буюу нийт 200 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын 75.2 хувь нь I тунг, 72.1 хувь нь II тунг, 54 хувь нь III тунг, 6.8 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна. Мөн зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,798 (77.4 хувь), 16-17 насны 27,099 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад буй юм.

Сэтгэгдэл бичих