2022 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

оруулсан Алсын Хараа

2022 оны нэгдүгээр улирлын НӨАТ буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн тухай Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

Тодруулбал, 1,136,755 иргэн нэгдүгээр улиралд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олголтоор авч байгаа юм. Мөн 43,162 иргэн буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлжээ.

Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авахын зэрэгцээ цахимд системд бүртгүүлсэн баримтаараа сар бүр урамшууллын сугалаанд хамрагддаг байв.

Харин иргэд сугалааг цуцалж, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхийг шаардсаны хариуд Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна" хэмээн 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэдэгдэж байв.

Сэтгэгдэл бичих