Улаанбаатар хотод халдварын 50 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 67 тохиолдол бүртгэгджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 50 нь Улаанбаатар хотод бол орон нутагт 17 тохиолдол батлагдсан байна. Орон нутгаас Өмнөговь аймагт 14, Баян-Өлгий аймагт 2, Дархан-Уул аймагт 1 коронавируст халдварын тохиолдол тус тус илэрсэн бөгөөд бусад аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

Коронавируст халдвартай 219 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 хүний биеийн байдал нэн хүнд, хүнд 63, хүндэвтэр 137, хөнгөн 5 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 438 хүн гэрийн хяналтад байгаа. Харин халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих