Италид байдал улам хүндэрч байна

оруулсан Алсын Хараа

 Шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Италийн Ломбарди мужид хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг чангатгахаар болжээ. Бямба гарагийн орой танилцуулсан шинэ дүрмүүдийн дагуу спорт, биеийн тамирын дасгалыг гадаа хийхийг хориглосон бөгөөд үүнд ганцаарчлан хичээллэх ч мөн багтжээ. Түүнчлэн ундаа, амттан зэргийг худалдан авдаг бүх төрлийн автомат машиныг ашиглахыг хориглосон байна. Италид бямба гарагт 800 орчим хүн нас барж, нийт нас барагсдын тоо нь 4825 хүрсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ломбардид хамгийн олон буюу 3095 хүн нас баржээ.

Ломбарди мужийн захирагч Аттилио Фонтанагийн мэдэгдсэнээр “нэн шаардлагатай” нийлүүлэлтийн сүлжээнүүдээс бусад бүх үйл ажиллагааг, эмнэлэг, зам, төмөр замаас бусад барилгын ажлыг зогсоох аж. Мөн бүх задгай захын үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна. Ломбардид энэ сарын 8-наас хойш хөл хорио тогтоосон тул хамгийн эхний үр дүн тус мужид гарна гэж Засгийн газар үзэж байгаа юм. Италийн Жузеппе Конте улс даяар үйл ажиллагаа явуулж буй "онцын шаардлагагүй" бизнесийг зогсоохыг бямба гарагт үүрэг болгосон боловч тэрбээр ямар бизнесийг уг ангилалд оруулах талаар тодорхой дурьдаагүй байна. Харин супермаркет, эмийн сан, шуудангийн салбар, банкнуудын үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх ажээ.

Тус улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэлэхдээ, бид улс орныхоо үйлдвэрлэлийн хөдөлгүүрийг сааруулах хэдий ч бүрмөсөн зогсоохгүй хэмээжээ. Ж.Конте одоогийн нөхцөл байдлыг “дайнаас хойших хамгийн хүнд хямрал” хэмээн тодорхойлсон байна. Италид өдийг хүртэл олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн ч халдварын шинэ тохиолдлууд, нас барагсдын тоо нэмэгдсэн хэвээр байгаа юм.

Image may contain: 1 person

Италийн Ерөнхийлөгч Корона вирусээс урьдчилан сэргийлж чадалгүй өдөрт 700 иргэнээ энэ өвчнөөр алдаж байгаадаа харамсал илэрхийлэхдээ уйлсан байна. Итали улс хэдийгээр дэлхийн хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээтэй орон ч гэлээ коронавирусийг хяналтаасаа нэгэнт алдаад байна.

РОМ. /BBC/

Сэтгэгдэл бичих