Манай улс 491.9 мян.тн газрын тос импортлоод байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс он гарснаас хойш нийт 491.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 12.1 мян.тн, АИ-92 автобензин 177.2 мян.тн, АИ-95/98 автобензин 9.2 мян.тн, ДТ 246.3 мян.тн, онгоцны түлш 11.3 мян.тн, бусад 35.7 мян.тн байгааг УУХҮЯ мэдээлэв.  Улсын хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар 138,628 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,367 тн, АИ-92 автобензин 44,548 тн, АИ-95 автобензин 4,565 тн, ДТ 77,485 тн байв. Түүнчлэн, АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 68, ДТ-ний 28 хоногийн нөөцтэй байгаа аж.

Улаанбаатар хотод нийт 69,987 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,023 тн, АИ-92 автобензин 25,132 тн, АИ-95 автобензин 2,960 тн, ДТ 38,403 тн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 44, ДТ-ний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Баруун бүсэд 13,099 тн, хангайн бүсэд 9,337 тн, төвийн бүсэд 34,959 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,245 тн байгаа аж.

Сэтгэгдэл бичих