“Twitter” Илон Маскийн саналыг хүлээн авчээ

оруулсан Алсын Хараа

/Reuters/. “Twitter” нийгмийн сүлжээний компани хувьцаа нэг бүрийг нь 54.20 тэрбум ам.доллар буюу нийт 44 тэрбум ам.доллароор худалдан авах “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн саналыг хүлээн авсан талаараа даваа гарагт мэдэгдлээ.

“Twitter”-ийн зөвлөл Илоны саналыг авч үзэхдээ үнэ цэн, найдвартай байдал, санхүүжилтэд анхаарлаа хандуулж нухацтай, цогц процесс явуулсан” гэж тус компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Брет Тейлор мэдэгдсэн байна. Ингэснээр “Twitter” хувийн компани болох юм.

Үг хэлэх эрх чөлөө бол “Twitter”-ийн ирээдүйн "түлхүүр" гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн И.Маскийн хувьд  “Намайг хамгийн хүчтэй шүүмжилдэг хүмүүс ч “Twitter”-т байсаар байна. Үг хэлэх эрх чөлөөний утга учир нь үүнд оршино” хэмээн жиргэсэн байна.

Даваа гарагт тэрбээр, “Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс суурь бөгөөд “Twitter” бол хүн төрөлхтөний ирээдүйд чухал ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцдэг дижитал талбар юм” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн “Twitter”-ийн нөөц бололцоог сайшаахын сацуу түүнийг улам сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, компани, олон нийттэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаагаа нийтэлжээ.

Сэтгэгдэл бичих