С.Лавров: Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл “бодит” хэвээр байна

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров даваа гарагт хэлэхдээ, “ОХУ Украинтай хийж буй энхийн хэлэлцээ үргэлжлэх боловч дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл “бодит” хэвээр байна” гэжээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “өнөөгийн хурцадмал байдлаас харахад дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл бодитоор оршсоор байгаа бөгөөд үүнийг хэрхэвч дутуу үнэлж болохгүй” хэмээн анхааруулсан байна.

Мөн тэрбээр Украины хэлэлцээрийн арга барилыг шүүмжлээд, “сайн санаанд хязгаар бий. Хариу өгч чадахгүй бол энэ нь хэлэлцээрийн үйл явцад тус болж чадахгүй” гэжээ.

С.Лавров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэлэлцээр хийж байгаа мэт дүр эсгэсэн гэж буруутгаад, “Тэр бол сайн жүжигчин. Хэрэв та түүний хэлж буй үгийг анхааралтай ажиглавал мянган зөрчил олж харах болно” гэв.    

Сэтгэгдэл бичих