Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дон Сокийн шинэ киног дэлхийн 132 улс худалдаж авсны нэг нь Монгол улс болжээ

оруулсан Алсын Хараа

2017 оны “The Outlaws” гэмт хэрэг, тулаант төрлийн киноны үргэлжлэл болох “The Roundup” киног дэлхийн 132 улс худалдаж авсныг Өмнөд Солонгосын ABO Entertainment компани энэ долоо хоногт мэдээлжээ.

Уг шинэ бүтээлд Солонгосын кино од Ма Дон Сок (англи нэр нь Дон Ли) гол дүр бүтээсэн нь дэлхийн зах зээлд өндөр эрэлттэй байгаагийн нэг шалтгаан гэнэ.

“Борлуулалтын эхний өдрөөс эхлэн гадаадын түншүүд уг киног маш их сонирхож байсны шалтгаан нь Марвел Студийн “Eternals” кинонд дүр бүтээснийхээ дараа Ма анхны солонгос кинондоо тоглож байгаатай холбоотой. Магийн гайхалтай хүч чадал, хошин шогийн мэдрэмжийг харахыг олон улсын үзэгчид маань тэсэн ядан хүлээж буй тул бид олон гэрээ байгуулж чадлаа” гэж “The Roundup”-ын гадаад борлуулалтыг хариуцаж буй K-movie Entertainment компани мэдээлжээ.

Дэлхийн бараг бүх тивийн 132 улс шинэ уран бүтээлийг өөр өөрийн зах зээлд үзүүлэхээр болсны дотор Монгол улс багтсан байна.

“The Roundup” тавдугаар сарын 18-нд Монгол, АНУ, Тайвань, Хонконг, Сингапур, Филиппинд нээлтээ хийхээр болжээ.

2017 оны “The Outlaws” кинонд Ма Дон Сок нь Хятадын мафийн босс Жан Чэнийг дарж байгаагаар дүрслэгддэг. Харин энэ удаа тэр цуврал аллагын эзэн Кан Хэ Санг баривчлахаар Вьетнам улсыг зорих юм байна.

Сэтгэгдэл бичих