/HK01/. Энэ оны эхнээс Хонконгт цар тахлын тавдугаар давалгаа тархаж, нийгмийн бүхий л салбаруудыг хамарсантай холбоотойгоор Хонконгт ажилгүйдлийн түвшин хоёр сар дараалан нэмэгджээ.
Хонконгийн Засгийн газрын Статистикийн газраас пүрэв гарагт нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтад дурдсанаар, 1 дүгээр сараас 3 дугаар хүртэлх ажилгүйдлийн түвшин 5 хувьтай гарчээ.
Энэ нь өмнөх оны 12 дугаар сараас энэ оны 2 дугаар сар хүртэлх түвшинтэй харьцуулахад 0.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн дээрх хугацаанд ажлын байрны дутагдлын хувь 2.3-аас 3.1 хувь болон нэмэгджээ.
Хамгийн сүүлийн статистик мэдээгээр, мөн хугацаанд ажилгүйчүүдийн тоо 26900-р нэмэгдэж 188500 болсон бол ажлын байрны дутагдал 27800-р нэмэгдэж 117 мянгад хүрсэн байна.
Хонконгийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Луо Жигуан хэлэхдээ, “хөдөлмөрийн зах зээл цар тахлын тавдугаар давалгааны улмаас ихээхэн хохирол амссан. Хэрэглээний болон аялал жуулчлалын салбартай холбоотой бизнесүүдэд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна” гэжээ.