Засмал замын дугуйн нээлттэй уралдаан ням гарагт болно

оруулсан Алсын Хараа

Төв аймгийн дугуйчдын засмал замын аварга шалгаруулах тэмцээнийг ням гарагт /04.24/ ахмад тамирчин, спортын мастер А.Цэвэгжав агсны нэрэмжит болгон зохион байгуулна.

Зуунмод - Солоомын давааны зам дээр болох тус уралдааныг Төв аймгийн Биеийн тамир спортын газар, А.Цэвэгжав агсны гэр бүл, үр хүүхдүүд болон Монголын дугуйн холбоотой хамтран зохион байгуулах юм байна.

Энэ удаагийн аймгийн АШТ нээлттэй болох юм. Мөн уралдааныг ахмадын буюу мастер ангиллыг нэмж оролцуулахаар болсныг МДХ-ноос мэдээлж байна.

Сэтгэгдэл бичих