ҮАБЗ шинэ коронавирусийн асуудлаар шуурхай хуралджээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ням гарагийн өглөө 08.00 цагт шуурхай хуралдаж, шинэ коронавирусийн нөхцөл байдалтай дэлгэрэнгүй танилцсан байна.

Хуралдаанаар, шинэ коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэр гаргахаар ярилцаж зөвлөлджээ. Тухайлбал, Дарханы замын бүтээн байгуулалтанд оролцууоахаар Хятадаас 105 ажилчин авах гэж байгаатай асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа ч гарсан шийдвэр нь одоогоор тодорхой бус байна. Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10:00 цагаас эхлэн Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байна.

Сэтгэгдэл бичих