Ши Жиньпин: Хүйтэн дайны үеийн сэтгэхүй дэлхийн аюулгүй байдлыг алдагдуулж байна

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. Хүйтэн дайны үеийн сэтгэхүй, ноёрхох үзэл, блокуудын сөргөлдөөн нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Хайнань арлын Боао хотод болж буй Азийн эдийн засгийн чуулга уулзалтад дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгджээ.

“Хүйтэн дайны үеийн сэтгэхүй гагцхүү дэлхий дахины энх тайвны үндэс суурийг алдагдуулдгийг, ноёрхогч үзэл, харгис хүчний бодлого нь дэлхий нийтийн энх тайвныг аюулд оруулдгийг, харин блокуудын сөргөлдөөн нь 21-р зуунд аюулгүй байдлын сорилтуудыг улам нэмэгдүүлж байгааг баримтууд дахин нотоллоо” гэж Ши Жиньпин хэлсэн байна.

Албан бусаар "Дорнын Давос" гэгддэг Азийн эдийн засгийн форум Хятадын Хайнань арлын Боао хотноо лхагва гарагт эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын 20-ноос 22-ны хооронд үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалт “"COVID-19" цар тахал ба түүнээс хойших дэлхий ертөнц: Дэлхийн хөгжил, хамтын ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе” уриан дор болж байна. Янз бүрийн улс орны эрх баригчид, бизнес, шинжлэх ухааны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн Азийн төдийгүй дэлхийн нийтийн цар тахлын дараах хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл бичих