Мария Шарапова бие давхар болсноо 35 насны төрсөн өдрөө зарлажээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн Мягмар гарагт 35 нас хүрсэн Оросын мэргэжлийн теннисчин асан Мария Шарапова ээж болох гэж байгаагаа зарлажээ. Нэг үе дэлхийд чансаагаараа тэргүүлж байсан Шарапова бүсэлхийгээрээ зузаарсныг харуулсан өөрийн гэрэл зургийг Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.

Хоёр жилийн өмнө зодог тайлсан тэрбээр 2018 оноос хойш Британийн бизнесмэн, урлагийн бүтээлийн дилер Александр Гилкстэй дотно харилцаатай болж, 2020 оны арванхоёрдугаар сард сүй тавьж байжээ.

Мария Шарапова нь их дуулгын бүх дөрвөн тэмцээний цомыг хүртсэн 10 эмэгтэй теннисчний нэг болж түүхэнд бичигдсэн юм. Шараповагийн спортын замналынхаа туршид хуримтлуулсан шагналын мөнгөний хэмжээг нь $38 сая гэж Дэлхийн Теннисийн Холбооны вэб сайтад мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих