Иргэн Д.Эрдэнэбилэг болон М.Мөнхбаатар нарыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх дээрх иргэдийг цагдан хорих саналыг хэлэлцэж, тус бүр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
АТГ-аас мягмар гарагт Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн мэдээлж байсан юм.
Бид шүүхийн албан ёсны шийдвэрийг эргэн мэдээлэх болно.