ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

оруулсан Алсын Хараа

/Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны урьдчилсан таамаглалыг Орос, Украины нөхцөл байдалтай холбогдуулан бууруулжээ. ОУВС-гаас мягмар гарагт танилцуулсан хэтийн төлөвийн тайланд дэлхийн эдийн засаг 2022 онд 3.6 хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь нэгдүгээр сарын урьдчилсан таамаглалаас 0.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Орос, Украины дайны улмаас улмаас түлш, хүнсний үнэ эрс өсөөд байгаа юм. Мөн ОУВС-гийн тооцоогоор, Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд улс орнуудын худалдааны хэмжээг бууруулах төлөвтэй байна.

ОУВС Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 8.5 хувиар буурна гэж таамаглаж байгаа бол Украины эдийн засаг 35 хувиар агшина гэж тооцоолжээ. Тус байгууллага мөн Евро бүсийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулж, 2.8 хувьд хүргэснээс гадна АНУ, Хятад, Герман, Японы хэтийн төлөвийг ч мөн бууруулсан байна.

ОУВС дайн дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг бүдгэрүүлж, урт хугацааны хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой хамтын ажиллагаанд саад учруулж байгааг анхааруулжээ.

Сэтгэгдэл бичих