/New York Post/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “Twitter” компанийг худалдаж авахын тулд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн байна гэж “New York Post” сонинд бичжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, Маск өөрийн хөрөнгөөс 10-аас 15 тэрбум ам.доллар гаргахад бэлэн байгаа аж. Тэрбээр “Twitter” -ийг хувийн компани болгохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа хувьцааг нь зөвхөн хувиараа эсвэл биржээс гадуур зарах, солих боломжтой болно гэж сонинд тэмдэглэжээ. Энэ нь бизнес эрхлэгчийн дөрөвдүгээр сарын эхээр худалдаж авсан компанийн хувьцааны 9.2 хувийн үнэлгээнээс шалтгаалж байгаа бөгөөд одоо 3.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа аж.
Сонины эх сурвалжийн мэдээлснээр, Маск шаардлагатай бол одоо байгаа хувьцаагаараа зээл авч, улмаар хэдэн тэрбум ам.доллар босгож магадгүй байна.
Саяхан “Twitter”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон Маск тус компанийг 41.39 тэрбум ам.доллароор (нэг хувьцааг 54.2 ам.доллар) худалдаж авах санал тавилаа гэж “Reuters” агентлаг дөрөвдүгээр сарын 14-нд мэдээлсэн. Тэрбээр мөн “Twitter”-ийн захирлуудын зөвлөлд орохгүй байхаар шийдсэн нь тодорхой болсон юм.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Маск “Twitter” компанийг худалдан авахын тулд бизнесийн түншүүдээ татан оролцуулах боломжийг судалж байна. Харин “Twitter”-ийн захирлуудын зөвлөл хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төлөвлөгөөг баталжээ.