Эрэгтэйчүүдийн 45 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 26-27-нд зохион байгуулагдана.
Тус аймгийн ЗДТГ, Биеийн тамир сппортын газар, Монголын жүдо бөхийн холбоо хамтран тэмцээний бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Тэмцээний талаар аймгийн БТСГ-ын ахлах мэргэжилтнээс тодруулахад бэлтгэл ажил 70 хувьтай байгаа ба оролцогчид эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөхөөр бүртгүүлж байна гэлээ. Дундговь аймгаас тус тэмцээнд оролцохоор 13 хүн байнгын бэлтгэл сургуулилтаа хийж байгааг тодрууллаа.