БНХАУ-ын ГХЯ: Хятад улс Оростой стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. Хятад улс ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, олон улсын байдлын өөрчлөлтөөс үл хамааран хоёр орны нийтлэг эрх ашгийг хамгаалах болно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лэ Юйчэн тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисовтой уулзахдаа мэдэгдэв.

Хоёр орны дипломатчид даваа гарагт уулзсан байна. Лэ Юйчэн хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн хэдий ч Хятад улс урьдын адил ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн сацуу хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг хамтран хамгаалах болно” гэжээ.

Тэрбээр мөн Хятадын тал ОХУ-тай хамт олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, "Хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны хамтын нийгэмлэг"-ийг байгуулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг илэрхийлэв."

Элчин сайд Денисов хариуд нь ОХУ нь Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үзсээр ирсэн бөгөөд хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөх, олон улсын алагчилдаггүй шударга байдал, шударга ёсыг хамгаалах үүднээс иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн тулд хоёр улсын удирдагчдын тодорхойлсон чиглэлийг дагаж мөрдөхөд бэлэн байна гэж онцлон тэмдэглэжээ.

Талууд мөн Украины байдлыг хэлэлцэж, хамтын ашиг сонирхолд нийцсэн олон улсын болон бүс нутгийн асуудлаар, тэр дундаа БРИКС, ШХАБ-ын хүрээнд Орос, Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл бичих