Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

оруулсан Алсын Хараа

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан баг ажиллаж байна. 4 дүгээр сарын 18-ны 22 цаг 50 минутад Дарьганга сумын нутаг, Сэнжит гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Одоогорор түймэр бүрэн унтраагүй байгаа аж.

Аймгийн ОБГ-ын 20 алба хаагч, хоёр автомашин, Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 12 алба хаагч нэг автомашин, Дарьганга сумын ЗДТГ-аас 15 ажилтан, цагдаагийн хэсгийн нэг автомашин, Хилийн цэргийн 0184 ангийн 0160 дугаар салбараас дөрвөн алба хаагч, нэг автомашин, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас есөн ажилтан, нэг автомашинтай нийт 61 хүн, найман авто машинтайгаар ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээг өгөв. Тодруулбал, өнөөдөр нийт нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 м/сек хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Иймд болзошгүй аюул  болон хуурайшилт ихтэй байгаа учир гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өнгөрсөн додоо хоногт объектын түймэр Эрдэнэцагаан, Баруун-Ур сумдад тус бүр нэг гарч, дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай ажиллан унтраажээ.

Сэтгэгдэл бичих