Зуунмод-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал чиглэлийн авто зам 10 дугаар сард ашиглалтад орно

оруулсан Алсын Хараа

Төв аймгийн бүс нутагт сүүлийн үед томоохон бүтээн байгуулалтууд бий болж байна. Эдгээр бүтээн байгуулалтын нэг болох Зуунмод-Хөшигийн хөндийн Олон улсын шинэ нисэх буудал болон шинээр байгуулах хотуудыг аймгийн төвтэй холбох 8.4 км авто замын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү зам ашиглалтад орсноор тус аймгийн хүндрэлтэй асуудал болох нийтийн тээврийн үйлчилгээний асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж, Улаанбаатар-Зуунмод гэсэн зөвшөөрөгдсөн маршруттай болох боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Тус авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглол, тохижилттой барихаар төлөвлөгдсөн бөгөөд гүйцэтгэгч компаниар “Анандын зам” ХХК шалгарч, энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих