Английн Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин 0.1 хувь руу буулгаж, үнэт цаас худалдаж авах хөтөлбөрийн дүнг 200 тэрбум фунт стерлингээр нэмлээ. Төв банкны шинэ тэргүүн ийнхүү ажлын эхний долоо хоногоо нийт 645 тэрбум фунт стерлингийн үнэт цаас худалдаж авах хөтөлбөр баталснаар эхлүүлж байна. Голчлон Засгийн газрын бонд худалдаж авна. Гэхдээ зарим стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн үнэт цаас худалдаж авах юм байна. Банкны тэргүүн Эндрью Бэйли “Маш өвөрмөц хэлбэрийн хямрал нүүрлэж байгаатай холбоотойгоор Төв банк зохих арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Шаардлагатай нөхцөлд нэмэлт арга хэмжээний хувилбаруудыг ч боловсруулсан” гэж байсан юм.
Үүнтэй зэрэгцээд Европын Төв банк нэмж 750 тэрбум еврогийн үнэт цаас худалдаж авахаа зарласан. Ингэснээр энэ онд Европын Төв банк нийт 1.1 их наяд еврогоор үнэлэгдэх бонд худалдаж авах боллоо. Энэ нь санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр дүн юм. COVID 19-ээс эхтэй хямралаас сэргийлэхийн тулд бодлого тодорхойлогчид шуурхай ажиллаж байгаа. Энэ долоо хоногт л гэхэд нийт 30 гаруй улсын төв банк бодлогын хүүгээ буулгаад байна.
Б.Дашням
Эх сурвалж: Bloomberg.mn