Өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан ноцтой хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өглөө. Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэний болон орон нутагт гарсан ноцтой хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
Өчигдөр буюу Ням гарагийн 19:35 цагийн орчимд Д.Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэж дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан.
Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа.
Жагсагч биш гэдэг нь тодорхой байгаа. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана. Урьдчилсан байдлаар бензин биш захаас шатамхай бодис авсан байна. Явсан маршрутыг нь шалгаж байна. Мөн “Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 10 хүнийг дайчлан баривчилж, хөрөнгийг нь царцаагаад байна. Эрүүгийн Цагдаагийн албанаас энэ чиглэлд ажиллаж байна” гэлээ.
Бага насны хүүхэд хүчирхийлж, хүүхэдтэй болгосон хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд амиа хорложээ
Бага насны хүүхдийг хүчирхийлж, жирэмсэн болгосон хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд амиа хорлосон байдалтай олдсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. Тэрбээр "Бага насны хүүхдийг хүчирхийлэн жирэмсэн болгож, улмаар хүүхэд нь төрсөн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа.
Уг хэрэгт сэрдэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан иргэн өнгөрсөн Бямба гарагт Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас амиа хорлосон байдалтай олдсон. Энэ талаарх дуудлага энэ сарын 16-ны өдрийн 10:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийн газарт очиж ажиллахад тус иргэн нь эрэн сурвалжлагдаж байсан этгээд мөн болох нь тогтоогдсон. Энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа учраас одоо дүгнэлт хийхэд эрт байна. Мөн бид прокуророос мэдээлэл өгөх талаар зөвшөөрөл аваагүй тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.