Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 12 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 10 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Өмнөговь аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад 20 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Коронавируст халдвартай 172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 11, жирэмсэн 2 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 547 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.