ХХААХҮЯ-аас хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны нийлүүлэлтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд энэ амралтын өдрүүдэд хонь, ямааны махны өргөтгөсөн худалдааг нйислэлд зохион байгуулж, махыг гулуузаар худалдаж байна. Тодруулбал, нийслэлд 41 цэгт өргөтгөсөн худалдааг 10.00-17.00 цагийн хооронд хийж хонины махыг кг-ыг 8100 төгрөг, ямааны махыг кг-ыг нь 6900 төгрөгөөр борлуулж байна. Үүнд нийслэлийн Захирагчийн Ажлын албан хяналт тавин, түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өргөтгөсөн худалдааг 5,6 дугаар сард үргэлжлүүлэн явуулах аж.
Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэглээнд зориулж 23 ААН нийт 12.6 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн юм. Гуравдугаар сарын 25-наас хүнсний 463 дэлгүүрт эхэлсэн нөөцийн махны худалгаагаар үхрийн ястай мах кг-ыг 8900 төгрөгөөр, хонины махыг кг-ыг нь 8300 төгрөгөөр, ямааны махыг 7100 төгрөгөөр тус тус худалдаж байсан бол хонины мах кг нь 200 төгрөгөөр, ямааны махны үнийг мөн дээрх хэмжээгээр хямдруулаад байна. Энэ нь мөн хүнсний “Хүчит шонхор” зэрэг захад борлуулж буй махны үнээс үнийн дүнгээр 8-9 хувиар хямд байгаа аж.