Коронавирусийн халдвартай дөрвөн хүн илэрснээр Монголд нийт 10 тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсад коронавирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өнөөдөр 11.00 цагт ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр, "ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд "Берлин-Москва-Улаанбаатар" чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээний хариу гарч, дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан дөрвөн хүний 2 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй хүн байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан 10 тохиолдол бүртгэгдлээ. Францын иргэнтэй ойр байсан, Дорноговь аймгийн 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарсан" гэлээ.

Харин ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн коронавирусийн халдвар дэлхийн 177 оронд бүртгэгдсэн гэв. Тэрбээр, "Испани, Итали, Франц, АНУ, Германд халдвар эрчимтэй тархаж байсан бол өчигдрөөс эхлэн Туркэд халдварын тархалт эрчээ авч байна. Энэ бүхэнд хөл хорио хязгаарлалтын арга хэмжээг өндөр түвшинд авч, хүн бүхэнд шаардлага хүргүүлэх гарсан тохиолдол хариуцлага хүлээлгэх зэргээр хатуу тэмцэж эхэллээ. ЭМ-ийн сайд өчигдөр ажиглалтын 14 хоногийг гүйцээгээд гарсан иргэд гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журам гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Ер нь улс орнуудын туршлагаас харахад хүн амын хөдөлгөөнийг хязгаарлах нь өвчнийг тогтоон барих гол нөлөөтэй байна. Тухайлбал Индонезид эхний дэгдэлтийг цурамд оруулаад байтал 9000 хүнийг хамарсан мөргөл хийснээс 100 хүн шинээр халдвар авлаа. Тиймээс дэлхий дахинд яаралтай хурал зөвлөгөөний цахим хэлбэрээр хийж байна" гэлээ.

2020.03.21.  11.00 цагийн ээлжит мэдээлэл /видео/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.21-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, March 20, 2020

Сэтгэгдэл бичих