/Bloomberg/. ОХУ, Украины дайны улмаас ОХУ-аас ХБНГУ-д нийлүүлдэг эрчим хүчний хангамж тасалдвал ирэх хоёр жилийн хугацаанд Герман улс 220 тэрбум еврогийн үйлдвэрлэлийн алдагдалд орж магадгүй гэсэн тооцоолол судалгаа гарчээ.
Уг тооцооллыг ХБНГУ-ын эдийн засгийн таван хүрээлэн хийсэн байна. Эдгээр хүрээлэнгүүдийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-аас авах байгалийн хийн импортыг бүр мөсөн зогсоовол Герман улсын эдийн засагт “хурц уналт” тохиох болно гэжээ.
Тус шийдвэрээс болж Европын хамгийн том эдийн засаг болох Германд жилийн үйлдвэрлэлийн 6.5 хувьтай тэнцэх хэмжээний хохирол амсана хэмээн тайланд дурдсан байна.