АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар монгол хүн томилогджээ. АНУ-ын Бентли их сургуулийн профессор, Бизнес, стратеги хариуцсан дэд захирал, доктор Э.Отгонцэцэг ирэх 7 дугаар сарын нэгнээс эхлэн тус албан тушаалыг хашихаар болсон байна.
Э.Отгонцэцэг нь Монголоос АНУ-д дээд боловсрол эзэмшихээр ирсэн анхны 20 оюутны нэг бөгөөд 2005 онд АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол оюутан аж. Тэрбээр докторын зэргээ Жоржиагийн мужийн их сургуульд санхүүгийн чиглэлээр, магистрын зэргээ Айдахогийн их сургуульд хамгаалжээ.
Бентлид ажиллаж байх хугацаандаа томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, гадаад дотоод түншүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, шинээр элсэн суралцах оюутны тоог үнэмлэхүй хэмжээгээр өсгөсөн талаар томилгооны талаарх танилцуулгад дурдсан байна.
Эх сурвалж: https://www.usfca.edu/news/new...