Шинжилгээгээр 30 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 30 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын  29 нь Улаанбаатар хотод,  нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвартай  165 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 12, жирэмсэн 3 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 609 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих