Монгол Улс, БНХАУ хилийн 17 боомттой. Үүнээс автозамын 13, төмөр замын 4 боомттой. Өнөөдрийн байдлаар эдгээр боомтуудаас Булган-Такешикен, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн боомтууд ажиллаж байна. Сүүлийн 14 хоногийн дунджаар
- Булган-Такешикен боомтоор өдөрт 162 автомашин
- Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 257 автомашин
- Ханги-Мандал боомтоор өдөрт 98 автомашин
- Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 58 машин нэвтэрч байна. Эдгээр дөрвөн боомтоор сүүлийн 14 хоногийн дунджаар өдөрт 575 машин нэвтэрч байна. Бусад боомтууд болох Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаант, Баянхошуу-Өвдөг, Хавирга-Ар хашаат боомтуудад хязгаарлалт тогтоосон. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д “Ковид-19” цар тахлын 487,867 тохиолдол бүртгэгдэж, 13753 нас баралт бүртгэгдсэн бол сүүлийн 7 хоногт 36,630 тохиолдол бүртгэгдэж, 1071 хүн амь насаа алдсан байна.
- Ганцмод боомт байрлах Баяннуур аймагт 2022.02.22-ны өдөр 1 тохиолдол
- Сэхээ боомт байрлах Алшаа аймагт 2022.03.10-ны өдөр 1 тохиолдол
- Мандал боомт байрлах Бугат хотод 2022.03.06-ны өдөр 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар Хятадад цар тахлын 3 том голомт үүссэн.
1. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконг юм. Хонконг-д сүүлийн 7 хоногт 21294 тохиолдол бүртгэгдсэн.
2. Жилин муж, Чанчун хотоос эхлэлтэй голомт эрчимтэй хүрээгээ тэлж Жилин муж даяар сүүлийн 7 хоногт 7119 тохиолдол бүртгэгдээд байна. Жилин муж нь хятадын Зүүн хойд бүсэд, ӨМӨЗО-той хил залгаа байдаг учир ӨМӨЗО-нд халдвар гарах эрсдэлтэй гэж үзэж болох юм.
3. Шанхай хотод цар тахлын голомт идэвхтэй хэвээр байна. Сүүлийн 7 хоногт тус хотод 2308 тохиолдол бүртгэгдээд байна. БНХАУ нь нийт автозам 82, төмөрзам 22 боомттой. БНХАУ-ын Хөрш орнуудын хувьд боомтын нөхцөл байдал амаргүй байгаа болно.
1. БНХАУ-ОХУ – хилийн 18 боомттой үүнээс 5 боомт ажиллаж байгаа. Автозамын боомтуудаар чингэлэг солилцох горимоор өдөрт дунджаар 50-60 автомашины хөдөлгөөнтэй байна.
2. БНХАУ-Казахстан – хилийн 7 боомттой ба боомтууд халдвар хамгааллын хатуу чанга дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Автозамын боомтууд дээр чингэлэг солилцох горимоор өдөрт дунджаар 105-150 автомашины хөдөлгөөнтэй байна. Төмөр замын 2 боомтоор өдөрт 42 галт тэрэг нэвтэрч байна.
3. БНХАУ-Киргиз – хилийн 2 боомттой ба боомтууд халдвар хамгааллын хатуу чанга дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Автозамын боомтууд дээр чингэлэг солилцох горимоор өдөрт дунджаар 200 чингэлэг солилцож байна.
4. БНХАУ-Тажикистан – Хилийн 1 боомттой боомтын үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд явагдаж байгаа. Автозамын боомтоор жолооч солилцох горимоор өдөрт 30 автомашины хөдөлгөөнтэй байна.
5. БНХАУ-Пакистан - Хилийн 1 боомттой боомтын үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд явагдаж байгаа. Автозамын боомтоор чиргүүл солилцох горимоор тээвэр үргэлжилж байна.
5. БНХАУ-Балба – хилийн 4 боомттой ба 2 боомт хаагдсан 2 боомтын үйл ажиллагаа хэвийн бус, хятадын талаас үе үе хаадаг.
6. БНХАУ-Мьянмар- хилийн 2 боомттой ба халдвар хамгааллын хатуу чанга дэглэмийн хүрээнд боомтууд ажиллаж байгаа. Автозамын боомтууд дээр автомашиныг битүүмжилж өдөрт 67 орчим автомашин нэвтэрч байна
7. БНХАУ-Лаос – хилийн 5 боомттой бөгөөд үүнээс төмөр зам -1, автозамын -1 боомт ажиллаж багаа. Автозамын боомт дээр жолооч солих горимоор тээвэр хийж байгаа бол төмөр замын боомтоор өдөрт 3 галт тэрэг нэвтрүүлдэг.
8. БНХАУ-Вьетнам – хилийн 6 боомттой үүнээс 3 боомт үйл ажиллагаа явуулж байна. Автозамын боомтуудад жолооч солих горимоор өдөрт 70-90 машин нэвтэрч байна.
9. БНХАУ-БНАСАУ- хилийн төмөр замын боомт болон автозамын боомттой. Боомтуудын үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа. БНХАУ-ын хөрш орнуудын хилийн боомтын нөхцөл байдал, боомтууд дээр тулгарч буй нөхцөл байдлыг танилцуулж байна. Хятадын хуурай газрын боомтуудад халдвар хамгааллын маш хатуу дэглэм үйлчилж байгаа бөгөөд энэхүү дэглэмээс үүдэлтэй ачаа тээврийн саатал, боомтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч байгааг харж болно.
Замын-Үүд-Эрээн боомт дээр чингэлэг солилцоог нэмэгдүүлэх хүрээнд хилийн 0 цэгийг өргөтгөнө. Хятадын талын бүтээн байгуулалт 4 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж 2 сарын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Үүний дараа Монголын талын бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдэнэ.