Сингапурын иргэн Монголд 5000 ширхэг амны хаалт хандивлав

оруулсан Алсын Хараа

“Мишээл Мега Молл” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Сингапурын бизнес эрхлэгч Саймон Хо монголчуудад 5000 ширхэг амны хаалт хандивлаж буйгаа тус улс дахь манай ЭСЯ-нд хүлээлгэн өгсөн байна.

Тэрбээр олон жил Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд иргэд рүү чиглэсэн санал, санаачлагуудыг  бүрэн дэмжсээр иржээ. Хилийн хорио цээрийн зохицуулалтаас хамаарч аль болох хурдан хугацаанд энэхүү хандивын амны хаалтуудыг Монгол руу илгээнэ гэж тус улс дахь Монголын ЭСЯ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих