Дэлхийн олон улс орны нэгэн адил эдийн засгийн уналт, инфляцийн асуудал БНСУ-д тулгамдаж эхлээд байна. Ажлаа аваад удаагүй байгаа тус улсын шинэ ерөнхийлөгч болон түүний багийн хувьд хамгийн эхний хүндхэн даалгавар нь энэ болж байна.
Эхний ээлжинд Ерөнхийлөгч Юн Сок Ель ард иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа нь хүндэрсэн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Төсвийн тодотгол хийж Засгийн газрынхаазардлыг 50 их наяд вон (40.5 тэрбум ам.доллар) хүртэл нэмэгдүүлэх, мөн нөгөө талд инфляцийн өсөлтийг хязгаарлахын тулд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна. Гэвч төсвийн тодотгол нь мөнгөний хэт нийлүүлэлтийг бий болгож, Украины хямралаас үүдэн гүнзгийрсэн инфляцийн эрсдэлийг нэмэгдүүлж, бодлогын хүүг өсгөсний үр нөлөөг сулруулж болзошгүй гэх болгоомжлол байна.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоотойгоор Юн Сок Ёль, илүү олон хүнд орон сууц худалдан авах боломжийг олгохын тулд зээлийн шалгуурыг хөнгөвчлөхийг зорьж байна. Гэхдээ энэ нь орон сууцны үнийг өсгөх нөхцөл болж магадгүй юм.
Түүнчлэн БНСУ улсын өр 2022 оны эцэс гэхэд 1064 их наяд вонд хүрэх төлөвтэй байна. Цаашилбал энэ таагүй нөхцөл нь Солонгосын эдийн засгийн 3.1 хувийн өсөлтөд саад болж, стагфляци буюу өндөр инфляц+өндөр ажилгүйдэл гэсэн хүндрэлийг бий олгох эрсдэлтэй юм. Тус улсын өргөн хэрэглээний барааны үнэ 3 дугаар сард 4.1 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн хурдацтай буюу Төв банкны тооцоолсон инфляцийн 3.1 хувиас давсан үзүүлэлт болоод байна.
Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr/www/biz/2022/04/488_327133.html