Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 45 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 28 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт тохиолдол бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн их буюу 10 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин 16 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 161 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 хүн нэн хүнд өвдсөн байна.
Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 594 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.