“Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын Ерөнхий Газартай хамтраг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны Дэлхийн аварга Юрий Жоркаефф болон БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Жулиа Симич Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Зочид “Football for School” хөтөлбөрийн фестивалийн үйл ажиллагаанд оролцож, нөхөрсөг тоглолтыг Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайд хийсэн байна.