ЖДҮХС-ИЙН ЗАХИРАЛ АСАН О.МӨНГӨНЦЭЦЭГТ 13 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛ НОГДУУЛЛАА

оруулсан Алсын Хараа

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал асан  О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болно” гэсний дагуу НПГ-ын хяналтын прокурор хэргийг нь хянаад шүүхэд хүргүүлсэн юм.

Улмаар шүүхээс О.Мөнгөнцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял ногдуулжээ. Тэрбээр ЖДҮХС-гийн захирал, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг зөрчин, хамаарал бүхий хүн буюу хадам дүүгийнхээ нөхөр Н.Оргилын эзэмшлийн “Ийстерн агро” ХХК-д 400 сая төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон юм.

Сэтгэгдэл бичих