Киргизийн эмэгтэй “Их гурвал” Улаанбаатарт ирнэ

оруулсан Алсын Хараа

Нийслэл хотноо 4 дүгээр сарын 19-24-нд болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд Киргизийн шигшээ баг шилдэг тамирчдаа ирүүлэх юм байна.

Тус улсаас “Токио-2020” олимпын мөнгөн медальт дэлхийн хошой аварга Айсулу Тыныбекова, “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Меерим Жуманазарова, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Айпери Медет Кызы гэсэн эмэгтэй “Их гурвал”-аас гадна өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий мөнгөн медальт Эрназар Ахматалиев /70 кг/, хүрэл медальт Алибек Осмонов /65 кг/ тэргүүтэй эрчүүд Улаанбаатар дэвжээнд хүч сорих юм.

Эрэгтэйчүүд: 57 кг-д А.Шамбеков /Залуучуудын Азийн 2018 оны АШТ-ий мөнгө/, 61 кг-д Улубек Жолдошбеков /23 хүртэлх насны 2019 оны дэлхийн аварга/, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн аварга Меерим Жуманазарова, 65 кг-д Алибек Осмонов /ДАШТ-ий хүрэл /2021 он/, Исламын орнуудын наадмын мөнгө /2018 он/, 70 кг-д Эрназар Ахматалиев - ДАШТ-ий мөнгө /2021 он/, 23 хүртэлх насны дэлхийн аварга /2021 он/, 74 кг-д Исламбек Орозбеков /Азийн АШТ-ий 2020, 2021 оны хүрэл/, 79 кг-д Арсалан Будажапов - Азийн аварга /2020 он/, 86 кг-д Сайакбай Усупов - Азийн АШТ-ий хошой хүрэл /2016, 2021 он/, 92 кг-д Мирлан Чыныбеков, 125 кг-д Муразар Жаппуев нар барилдана.

Эмэгтэйчүүд: 62 кг-д Айсулуу Тыныбекова “Токио-2020” олимпын мөнгө, ДАШТ-ий хошой алт /2019, 2021 он/, нэг хүрэл /2017/, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, Азийн 4 удаагийн аварга /2016, 2017, 2019, 2021 он/, 68 кг-д Меерим Жуманазарова “Токио-2020” олимпын хүрэл, дэлхийн аварга /2021 он/, Азийн АШТ-ий нэг алт /2021 он/, хошой хүрэл /2018, 2019 он/, залуучуудын ДАШТ-ий мөнгө /2019 он/, хүрэл /2017 он/, 76 кг-д Айпери Медет Кызы  /ДАШТ-ий хүрэл /2021 он/, 23 хүртэлх насны ДАШТ-ий алт /2021 он/, хүрэл /2019 он/, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө /2020, 2021 он/ нар хүчээ сорино.

Сэтгэгдэл бичих